Сочи хотод болж байгаа гоо бүсгүй шалгаруулах тэмцэээнд 20 настай, оюутан Мария Лышова түрүүллээ. Оросын хар тэнгисийн амралт сувилалын “Малибу” шөнийн клубт тэмцээн үүрээр өндөрлөсөн байна. Ирээдүйн хуульч 2014 онд өвлийн олимпийн наадам болох хотоо улсын хэмжээний“Оросын гоо бүсгүй 2009” уралдаанд төлөөлнө. Мария сургуулиа төгсөөд загвар өмсөгч болох бодолтой байна. Хар тэнгисийн амралт сувилалын газар 1990 онд анх удаа гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохиосон нь ЗХУ-д ийм төрлийн тэмцээнийг бараг анх зохион байгуулж байжээ.