НҮБ-ын хүрээлэн буй орчны асуудлаарх хөтөлбөрийн хүрээнд болсон хүүхдийн уран зургийн уралдаанд оросын есөн настай охин Людмила Баловнева түрүүллээ. Бяцхан зураач “нэг нь аз жаргалаар гийсэн, нөгөө нь гуниг гутралд автсан хоёр дэлхий” зурсан байна. Уралдаанд 2 сая гаруй хүүхэд бүтээлээ илгээжээ. Нэгдүгээр байр эзэлсэн бяцхан зураач Өмнөд Солонгост очиж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын залуучуудын бага хуралд оролцох эрхтэй болжээ.