Өнгөрсөн жил Кавказд болсон хямарлаас хойш хэсэг завсарласны дараа АНУ гүржийн армийг сургах гэж байна. Өнөөдөр тус бүгд найрамдах улсад америкийн цэргийн сургагч багш нарын эхний бүлэг ирлээ. Америкийн сургагч багш нар Афганистан дахь олон улсын хүчний бүрэлдэхүүнд алба хаах гүржийн цэргийнхнийг бэлдэнэ. Өнгөрсөн жилийн 8-р сард Өмнөд Осетид халдсан Гүржийн цэргийн хүчин чадал өргөжиж байгаад Москва түгшиж байна. Энэ алхам Тбилисийн халдан түрэмгийлэх үйлдлийг дэвэргэж байна. Гүржийн дэглэмд зэвсэг нийлүүлэхээс татгалзахыг Орос улс бүх оронд уриалсан билээ.