Сочи хотын хамгийн сайхан бүсгүй “Орос улсын гоо бүсгүй-2009” уралдаанд 2014 онд олимпийн наадам болох хотыг төлөөлнө. “Сочи хотын гоо бүсгүй” титмийн эзнийг өнөөдөр 17 бүсгүйгээс шалгаруулна. Амралт, сувилалын хамгийн нэрд гарсан клубын нэг “Малибу”-д энэ тэмцээн болж байна. Эстрадын одод бүхий мартагдашгүй шоу зохион байгуулна гэж тэмцээнийг зохион байгуулагчид амлажээ. Эмэгтэй хүний гоо сайхныг үнэлдэг хүмүүст тэмцээнд оролцогч бүсгүйчүүд авьяасаараа уралдаж, бэлэг барина. Тэд бүжиж, дуулж, театрчилсан бяцхан тоглолт хийнэ. Тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээнд оролцогч бүх бүсгүйд шагнал гардуулах гэнэ.