0Афганистаны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн дунд Хамид Карзай тэргүүлж байна. Британийн “Скай ньюс” телевизийн сувгийн сүүлд олон нийтийн дунд явуулсан судалгаагаар сонгогчдын 36 хувь нь түүний төлөө санал өгөхөд бэлэн байна. Түүний гол өрсөлдөгч Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдуллаг сонгогчдын 20 орчим хувь нь дэмжиж байна. Үүний зэрэгцээ Афганистаны таван хүний нэг нь ямар сонголт хийхээ шийдээгүй байна. Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид Хамид Карзай сонгуулийн эхний шатанд ялна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгчийн сонгууль 8-р сарын 20-нд Афганистанд болно.