Атлантын далайд сураггүй болсон “Арктик Си” хөлөг онгоцонд дээрэмчид хоёр удаа халдсан байж болзошгүй байна. Балтын тэнгисийн Шведийн эрэг орчимд 7-р сарын 24-нд хөлөгт халдсан тухай тодорхой байна. Атлантын далайд хөлөг онгоцонд давтан халдсан байж болзошгүй хэмээн Британийн “Дейли Телеграф” сонин Еврокомиссийн эх сурвалжаас иш татан өнөөдөр мэдэллээ. Мод ачсан “Арктик Си” хөлөг онгоц 7-р сарын 22-нд Финляндаас гарч, Алжирийн чигт хөдөлсөн юм. Үүнээс 6 хоногийн дараа хөлөг онгоцтой Португалийн эрэг орчимд холбоо тасарчээ. Далайчид болон хөлгийн хувь заяа тодорхойгүй байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт хөлөг онгоцыг хайх үүрэг өгчээ. Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоц эрэлд оролцож байна.