Дагестанд зэвсэгт халдлага үйлдсэн дээрэмчдийг нутгийн дээрэмчдийн тэргүүн Аби Мигитдинов удирдаж байсан байж магадгүй байна. Түүний хүү 7-р сарын 17-нд лалын нэгэн сүмийн лалын шашны зүтгэлтний аминд халдахыг оролдож, цагдаагийнхны гарт амиа алдсан гэж Хойд кавказын бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамнаас уламжлав. Хууль сахиулах байгууллагынхан хэд хэдэн дээрэмчний нэрийг тогтоожээ. Бүлэг дээрэмчин пүрэв гаригт цагдаагийн эргүүлийн цэгт гал нээж, цагдаагийн 4 ажилтныг хөнөөж, ойролцоох халуун усны газар мөн гал нээсэн байна. Халуун усны газрын 6 ажилтан газар дээрээ амьсгал хурааж, хүнд шархадсан нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн боловч, амийг нь аварч чадсангүй. Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтсан тул эрэл үргэлжилж байна. Онц ноцтой гэмт хэргийг мөрдөн шалгахад туслах үүднээс Моксвагаас туршлагатай мөрдөн байцаагчдыг Дагестанд илгээжээ.