Хагас зуун жилд тохиосон “Моракот” хамгийн хүчтэй хар салхинд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 500-аас давж магадгүй байна. Арлын засаг захиргааны тэргүүн Ма Инзю баасан гаригт ийнхүү түгшиж байгаагаа илэрхийллээ. Арлын өмнөд хэсгийн Сяолинь тосгонд хөрсний нуралтын үеэр сураггүй болсон гэж үзэж байгаа 380 гаруй хүн амьдаараа шаварт дарагдсан байж магадгүй гэж тэр үзэж байна. Одоогоор байгалийн гамшигт 117 хүн үрэгдсэн гэж засаг захиргаа үзэж байна. Тайваньд өнгөрсөн амралтын өдөр дэгдсэн хар салхины улмаас үер, хөрсний нуралт болсон юм. Хар салхинд гүүр эвдэрч, зам усанд боогдож, алслагдсан тосгоны 15 мянган оршин суугч гадаад ертөнцөөс тасарчээ. Аврах ажиллагаанд цэргийнхэн оролцож байна.