Бага Жорж Бушийн засаг захиргаа БНАСАУ-ыг цэргийн зорилгоор цөмийн хөтөлбөр боловсруулахад түлхэсэн. Оросын шинжлэх ухаан академийн олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал Андрей Кокошин энэ тухай Москвад мэдэгдэв. Вашингтон Умард Солонгост цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгнө хэмээн заналхийлсэн нь хариуцлагагүй алхам байсан гэж тэр хэлэв. БНАСАУ хараахан цөмийн зэвсэггүй бөгөөд үүнийг бүтээхэд он удаан жил болно гэж шинжээч ярьж байна. Энэ завсар улс төр, дипломат арга замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй статустай болгох хэррэгтэй гэж Кокошин үзэж байна. Пхеньян 5-р сарын эцэст 20 орчим килотонн хүчин чадалтай цөмийн төхөөрөг туршиж, үүнээс сарын өмнө зургаан талын яриа хэлэлцээнээс гарсан юм. Умард Солонгос олон угсардаг пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны дараа тус улс яриа хэлэлцээнээс гарснаа мэдэгдсэн билээ.