Америкийн “Форин полиси” сэтгүүлийн гаргасан тогтворгүй улсын жагсаалтад Гүрж улс оржээ. Тус улс жагсаалтын 33-р байрт байна. Я|нз бүрийн орны нөхцөл байдалд 12 чухал шинж тэмдгээр дүн шинжилгээ хийж жагсаалтыг гаргажээ. Тухайлбал эдийн засгийн уналт, хүний эрхийн зөрчил, иргэд улс орноосоо дүрвэх, засгийн газрын талаар хүн ам сэтгэл дундуур байгаа зэрэг хүчин зүйлийг харгалзжээ. Гүрж улс энэ үзүүлэлтээр Либери, Сьерра-Леон зэрэг улстай нэг эгнээнд байна. Мөн тус сэтгүүлийн гаргасан зэвсэг худалдан авдаг томоохон улсын жагсаалтад Гүрж мөн багтжээ. Тус улс энэ үзүүлэлтээр 9-р байрт орсон байна. Гүрж 2006-2007 онд 427 сая доллароор зэвсэг худалдан авчээ.