Орос улсын томоохон хот Екатеринбургт сониуч занг илтгэсэн хөшөө босгов. Ийм хөшөө байгуулах санааг 3 жил тээж, саяхан хэрэгжүүллээ гэж зураач Виктор Давыдов ярьж байна. “Эмэгтэй хүн ямар их сониуч зантай болохыг та мэдэх үү? Энэ зан нь эрэгтэй хүнийхээс дутахгүй” гэж Оскар Уайльдын хэлсэн мэргэн үгнээс сэдэвлэн хөшөөгөө босгожээ. Сониуч занг илтгэсэн хөшөө урьд америкийн Лос-Анжелес, Украины Одесс хотыг чимж байгаа билээ.