Орос улс Европын Зөвлөлийн хүрээнд үйлчилж байгаа спортын асуудлаарх өргөтгөсөн гэрээнд нэгдлээ. Энэ алхам ОХУ спортын агуу гүрэн болох статусыг баталж байна гэж Страсбург дахь тус байгууллагын төв байранд мэдэгджээ. Одооноос Орос улс томоохон ивээн тэтгэгчийн статустай болж, ийм түншлэлд оролцох бүрэн эрхтэй юм. Спортын асуудлаарх өргөтгөсөн хэсэгчилсэн гэрээг 2007 онд байгуулсан юм. Энэ баримт бичгийн дагуу “бүх нийтэд спортыг хөгжүүлэх” европын орнуудын хүчин чармайлтыг нягт уялдуулна.