Дэлхийд томоохонд ордог америкийн нефтийн хувийн компани болох Эксон Мобайл ховордсон 85 шувууг хөнөөсний төлөө 600 мянган доллар төлнө. Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас сүүлийн 5 жилд Колорадо, Вайоминг, Оклахома, Техас муж улсын хуулиар хамгаалдаг жигүүртний аминд хүрснийг компанийн төлөөлөгчид шүүх ажиллагааны үеэр хүлээн зөвшөөрчээ. Эксон Мобайл компани цаашид хүрээлэн буй орчныг үл бохирдуулж, байгаль орчноо хамгаална хэмээн амлав.