Орос улсад А/Н1N1 шинэ томуугаар өвдсөн хүний тоо 142 боллоо гэж Улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко сэтгүүлчдэд мэдэгдэв. Гадаадаас ирсэн хүмүүс голдуу вирусын тээгч байна. Орос шиг өргөн уудам нутагтай улсад өвчний тохиолдолд хамгийн бага байна гэж Онищенко ярилаа. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулиудыг хаана гэж тэр бодохгүй байна. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн янз бүрийн оронд А/Н1N1 томуугаар өвдсөн хүмүүсийн тоо 212 мянгаас давж, 1700 хүн өвчний улмаас нас баржээ.