Өмнөд Осетид  цус урсгасан үйлдлийг дахин үл давтах, Гүржид зэвсэг нийлүүлж байгаа улс орнуудаас энэ үйлдлээ зогсооохыг Аргентин дахь Орос үндэстнүүд уриаллаа. Латин америкийн орнуудаас Аргентинд орос үндэстнүүд хамгийн олноор оршин суудаг юм. Аргентинд ОХУ-ын хэргийг түр хамаарагч Игорь Романченкод дамжуулсан нутаг нэгтнүүдийн мэдэгдэлд Тбилис бүс нутгийн байдлыг хурцатгаж, өдөөн хатгасан үйлдлээс татгалзахыг уриалжээ. Гүрж өнгөрсөн оны 8-р сарын 8-ны шөнө Өмнөд Осетид халдсан юм. Орос улс тус бүгд найрамдах улсад суугаа иргэд, энхийг сахиулагчдаа хамгаалаж, энх тайван тогтоохын тулд халдан түрэмгийлэгчийг албадах ажиллагаа явуулсан билээ.