Герман, Франц улс эдийн засгийн уналтаас гарлаа. Эдгээр орны ДНБ 2009 оны хоёрдугаар улиралд өмнөх гурван сарынхтай харьцуулахад 0,3 хувиар өссөн гэж Блумберг агентлаг уламжлав. Гадаад худалдаа сэргэсний ачаар Европын оронд эдийн засгийн өсөлт гарсан гэж шинжээчид үзэж байна. Германд 7-р сард экспорт 7 хувиар өссөн байна. 2008-2009 оны эдийн засгийн уналт сүүлийн 10 жилд европын тэргүүлэх эдийн засагт хамгийн хүнд туссан юм. Германд энэ оны эхний улиралд л гэхэд ДНБ-ий хэмжээ дээд хэмжээнд буюу 3,8 хувиар буурсан байна.