Орос улс 8-9-р сард Төв банкны алт валютын нөөцөө Олон улсын валютын сангийн 10 тэрбум долларын үнэт цаасанд байршуулахаар төлөвлөж байна. Сангийн яамны төлөөлөгч Константин Вышковский энэ тухай өнөөдөр мэдэгдэв. Оросоос гадна Бразил 10 тэрбум, Хятад улс 50 тэрбум долларын үнэт цаас ОУВС-аас худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хямарлын нөхцөлд ОУВС өрийн үүргээ худалдаж байгаа нь зээлийн нөөцөө дүүргэх нэг арга болоод байна.