Японы автомашины “Тойта” компани дэлхийд хамгийн хэмнэлттэй гибрид хөнгөн автомашин бүтээлээ. Нэг литр бензинээр 40 гаруй км зам туулах энэ автомашиныг 1,5 сая иен буюу 15 мянган доллароор худалдана. Үүнийг баруун европын “Ярис” машинд тулгуурлан бүтээсэн бөгөөд 2011 онд худалдаанд гарна. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар бензин-цахилгаан хөдөлгүүртэй “Тойота” автомашин гибрид автомашины зах зээлд баттай манлайлна. Гибрид машины тухайд “Хонда” машин “Тойото”-тай эрчимтэй өрсөлдөж байна. Түүний “Инсайт” машин эдийн засгийн хэмнэлээр “Присусу”-г гүйцэхгүй ч, хямд өртөгтэй тул сайн борлогдож байна. Ирэх жил “Ниссан” компани гибрид автомашинаа борлуулна. Японы засгийн газар экологид халгүй автомашин хэрэглэхэд хүн амыг сэдэлжүүлэх арга хэмжээ авч байгаа тул хэрэглэгчид ийм машиныг эрхэмлэж байна. Гибрид авто машин авсан иргэд жинтэй хөнгөлөлт үзүүлж, эцсийн дүнд татварын хөнгөлөлт эдэлнэ.