Буриадын “Алхаяны их шагнал” жил тутмын зун болдог үндэсний барилдаанд агийн бөх ялсангүй. Монголчууд энэ шагналыг хүртжээ. Уламжлалт шагнал автомашины оронд энэ удаа 25 хонь, нэг унагыг шагналд өгөхөөр тогтжээ. Нийт 87 бөх хурд, хүчээ сорьсноос Буриадын бүгд найрамдах улсаас 6, Монголоос 5 тамирчин өрсөлдөв. Буриад бөхчүүдээс Агын буриадын бөх Зорик Жамбалов хагас шувтаргад шалгарсан байна. Их шагналын төлөө монголын хоёр бөх өрсөлдсөн байна. Монголын бөх Цогзолдорж “Алханы их шагнал” тэмцээний үнэмлэхүй аварга болжээ.