Халх голын үйл явдлын 70 жилийн ойг тохиолдуулан “Монголын замаар” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр Эрхүү хотод нээгдлээ. Үзэсгэлэнд хэдэн жилийн өмнө хорвоог орхисон, эх орны дайнд оролцож явсан, Оросын ардын зураач Виталий Рогалийн бүтээлийг тавьжээ. Зураач уран бүтээлийн томилолтоор нэг бус удаа хөрш оронд очиж, Монголын байгалийн сайханд татагсан билээ. “Хөвсгөл нуур”, “Говьд”, “Дархан”, “Эрдэнэт” зэрэг 20 зургийг үзэсгэлэнд тавьжээ. “Халх гол” зураг онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа. Халуун нар шатсан гүвээнд газар шаасан сэлэм буюу энх тайван, эв нэгдлийг бэлэгдсэн асар том хөшөө сүндэрлэн харагдана.