Алтанбулаг шалган нэвтрүүлэх цэгт Монгол, Оросын гаалийн албаны уулзалтын үеэр Орос, Монголын гаалийн албаны хамтын ажиллагааг бэхжүүлсний төлөө Сибирийн гаалийн удирдах газрын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Владимир Даценког “Монгол улсын хүндэт гаальчин” цол тэмдгээр шагналаа. Манай сэтгүүлч Ольга Иванова түүнтэй ярилцжээ. 
Владимир, та өөрийнхөө тухай ярихгүй юу?
Би Сибирийн гаалийн удирдах газарт гаалийн хамтын ажиллагааны хэлтэс байгуулагдсан цагаас 4 жил энэ хэлтсийн даргаар ажиллаж байна. Манай хэлтэс бүс нутгийн гаалийн байгууллага, Монгол улс зэрэг бусад улсын гаалийн албатай шуурхай хамтран ажиллаж байна.
Танай байгууллага монголын талтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Сибирийн гаалийн удирдах газар орос-монголын 3484,9 км хилийг хянадаг. Хилийн дагуу шалган нэвтрүүлэх 29 цэг, үүнээс төмөр замын шалган нэвтрүүлэх хоёр цэг, автомашины 27 цэг байна. Уулзалтын үеэр орос болон сибирийн гаальчид Монгол улс болон Сибирийн бүс нутгийн гадаад худалдааны үр дүнг танилцуулав. Энэ оны эхний хагас жилд Монгол улстай хийж байгаа бараа эргэлт өнгөрсөн жилийнхтай харьцуулбал 54,5 хувьтай байлаа. Сибирийн бүс нутагт гадаад худалдаа нэмэгдэх ирээдүйтэй болохыг ажлын уулзалтад оролцогчид тэмдэглэв. Тухайлбал Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, Монгол улсын нутаг дэвсгэрт оросын хөрөнгө оруулагчдын оролцоотой полиметалл хүдрийн шинэ орд эзэмших, Монгол улсад эрчим хүчний шинэ станц барихад Монголын гаалийн алба болон Сибирийн гаалийн удирдах газрын зүгээс оросын компанид нэмэлт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хоёр орны гаалийн алба технологийн тоног төхөөрөмж, стратегийн шинжтэй түүхий эд зэрэг бараа таваарыг орос-монголын хилээр нэвтрүүлэхэд гаалийн зохих хяналт тавих шаардлагатай байна. Хоёр орны гаальчид 2008 он болон 2009 оны эхний хагас жилд орос-монголын хилийн янз бүрийн хэсэгт 19 удаа уулзсан. Уулзалт болгоноор гаалийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, талууд практик шинжтэй мэдээлэл солилцсоны дүнд хил дээр гарч болох зөрчлөөс цаг алдалгүй сэргийлж чадсан гэж Владимир Даценко хэллээ. Сэлэнгийн гаалийн удирдах газрын дарга У.Сосоржав хоёр талын уулзалтын үеэр, ОХУ-ын бүс нутаг юуны түрүүнд Буриадын бүгд найрамдах улстай худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чөлөөт худалдааны бүс байгуулах ажил дуусч байгаа талаар хэллээ. Оросын иргэдэд энэ бүст визгүй зорчих эрх олгохоор төлөвлөж байна. Үүнээс гадна юуны түрүүнд хуулийн этгээдүүдэд худалдааны бүсээс зөвхөн монголын төдийгүй гуравдагч орон тэр дундаа Хятадад үйлдвэрлэсэн бараа таваарыг Сибирийн бүс нутагт тээвэрлэх боломж олгохыг уулзалтад оролцогчид санал болгосон.
Владимир, та “Монголын хүндэт гаальчин” хүндэт тэмдгээр шагнуулсын Сибирийн холбооны тойрогийн анхны гаалийн ажилтан боллоо. Танд хэн энэ шагналыг гардуулсан бэ? 
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга А.Мурат ёслолын, мөн ажлын уур амьсгалд надад энэ шагналыг гардуулсан. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Хүндэт тэмдгийг зөвхөн надад бус Сибирийн гаалийн удирдах газарт олгож байгаа тиймээс би энэ шагналыг Сибирийн гаалийн албаны хөгжлийн музейд өгсөн гэж Владимир Даценко ярив. Та бүхэн Сибирийн гаалийн удирдах газрын хамтын ажиллагааны хэлтсийн дарга В.Даценкотой хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>