Кубын хувьсгал тэмцлийн удирдагч, Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Фидель Кастрогийн 83 жилийн ойг тус улсад тэмдэглэж байна. Үндэсний хэмжээний ямар нэг ёслолын арга хэмжээ болохгүй ч, Кубад энэ ойг тохиолдуулсан арга хэмжээ болж байна. Кубын бараг бүх хотод Фидель Кастрогийн төрсөн өдрийг тохиолдуулан концерт, жүжиг тавьж, гэрэл зургийн үзэсгэлэн нээж, уран сайхны кино үзүүлж байна. Хувьсгал тэмцлийн удирдагчийнхаа төрсөн өдрөрөөр Кубын тамирчин, спорт сонирхогчид үзүүлбэр үзүүллээ. Фидель Кастрогийн “үзэл санааны толь бичиг” нэртэй кубын хувьсгалын удирдагчийн бараг 2 мянга орчим илтгэлийг багтаасан эмхэтгэл өнгөрсөн амралтын өдөр хэвлэгдсэн нь онцгой бэлэг байлаа. Фидель Кастро 2006 оны 7-р сард төрийн тэргүүний бүрэн эрхээ дүүдээ шилжүүлсэн ч, дэлхийн улс төрийн тавцанд түүний болоод одоогийн удирдагчийн мэдэгдэл Кубын байр суурийг илтгэсээр байна.