Эрдэмтэд Санчир гаригийн хиймэл дагуул Титанд агаар мандалын идэвхжлийн шинж тэмдгийг илрүүлжээ. Үүл эрчимтэй бөөгнөрч, метаны бороо буюу хур тунадас буусан байна. Сансрын “Гюйгенс” зондыг 2005 онд экватороос холгүй орших тэнгэрийн биетийн гадаргууд буулгасан юм. Эрдэмтэд Сансрын аппаратын авсан гэрэл зургаас голын хөндий, усанд угаагдсан эргийн шугам, дугуйвтар чулуу зэргээс үе үе хур тунадас унадаг болохыг тогтоожээ. Титан дэлхийтэй төстэй байдлараар эрдэмтдийн анхаарлыг татдаг. Нарны аймгийн бүх хиймэл дагуулаас энэ дэлхийн агаарын бүтэцтэй хамгийн төстэй чигжүү агаар мандалтай цорын ганц хиймэл дагуул билээ.