Хар тэнгисийн гүнд Крымийн өмнөд эргийн ойролцоо археологичид Византийн эзэнт улсын үеийн цэргийн сайн хадгалагдсан хөлөг онгоцыг илрүүлжээ. Хөлгийн тавцангаас хэдэн мянган эртний эд зүйл олдсон тул бэлэн музей гэж хэлж болно. Далбаат-сэлүүрийн хөлөг онгоц амралт сувилалын Форос тосгоноос холгүй 130 метрийн гүнд байжээ. Хөлөг онгоц 1000 гаруй жилийн настай гэж судлаачид үзэж байна. Хөлөг онгоц 50 метр орчим урт, хоёр шураг, 15 сэлүүртэй юм. Дундад зууны үед хамрын гуалин зэвсэгтэй хөлөг онгоц цэргийн дорвитой хүчин байсан юм. Хөлөг онгоц тэнгисийн гүнд байсан тул тоногдоогүй өдий хүрчээ. Эрдэмтэд хөлгийг хилчдийн хамгаалалтад шилжүүлсэн байна.