0Абхазийн Гагра хотод алан хадах ажиллагаа болсны уршгаар 2 хүн үрэгдэж, долоон хүн шархаджээ. Арилжааны нэгэн компанийн албан байр оршдог барилгын ойролцоох хогийн саванд дэлбэрэх хэрэгслийг хаяжээ. Тэсрэх бөмбөг хөл хөдөлгөөнтэй үед дэлбэрсэн байна. Барилгын хажуугаар явсан гэр бүлийн хоёр, мөн тэдний хүүхэд шархадсан бөгөөд 4 хүн эмнэлгийн тусламж авчээ. Хууль сахиулах байгууллагууд хэргийг мөрдөн шалгаж эхэллээ.