НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дайн явуулах арга, хэрэгслийн тухай Женевийн конвенцын зарчмыг хүндэтгэхийг бүх улс оронд уриаллаа. Энэ баримт бичгийг баталсны 60 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын төв байранд энэ мэдэгдлийг тараалаа. Дөрвөн конвенц, протоколоор дайн явуулах арга болон хэрэгслийг хязгаарлажээ. Энэ нь дайны үеэр иргэн, шархадсан, олзлогдсон этгээдүүдийг хамгаалах хууль эрхийн бааз болдог. Женевийн конвенц нь зэвсэгт мөргөлдөөний үеэр хүний амь амьдрал, эрхэм чанарыг хамгаалах чухал хэрэгсэл хэвээр байна гэж мэдэгдэлд дурджээ.