АНУ зүүн Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөгөө эцэслэн судалж дуусч байна. Вашингтон холбоотнууд болоод Орос улстай энэ талаар зөвлөлдөж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Вершбоу “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Зүүн европт пуужингийн довтолгооны эсрэг систем байрлуулах төлөвлөгөөний оронд ийм төсөлд хамтран оролцох тухай Москвагийн саналыг Вашингтон судалж байгаа гэж тэр баталлаа.