Монголын засгийн газрын төлөөлөгчид Алтайн бүгд найрамдах улсад очлоо. Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн хорооны нарийн бичгийн дарга, монголын төлөөлөгчдийн тэргүүн Г.Хөхөө ажил нэгт нөхдийн хамт Алтайн бүгд найрамдах улсын Оросын эдийн засгийн онцгой бүсийн нутаг дэвсгэрийн удирдах газар очиж, “Алтайн хөндий” эдийн засгийн онцгой бүсийн төсөлтэй танилцав. Хөхөө тэргүүтэй Монголын төлөөлөгчид Алтайн бүгд найрамдах улсын Оросын эдийн засгийн онцгой бүсийн нутаг дэвсгэрийн удирдах газрын тэргүүн В.В. Полетаевтай уулзахдаа, Монголын эдийн засгийн чөлөөт бүсийн хөнгөлөлт эдлүүлэх зарчмаас нэлээд ялгаатай эдийн засгийн онцгой бүст хөнгөлөлт эдлүүлэх боломжийг сонирхосон юм. Төлөөлөгчид “Алтайн хөндий” төслийг ихээхэн сонирхож, ирээдүйтэй хэмээн үнэлжээ.