Улаан-Үдэд өчигдөр туг дамжуулах албан ёсны арга хэмжээ боллоо. Монголын нутгаас ирсэн буриадын экспедиц тугаа эрхүүгийн экспедицийнхэнд шилжүүллээ. Эрхүүгийн экспедицийнхэн мөн Халх голын баатруудын дурсгалт газраар аялах юм. “Байгал орчмын залуус-Халх голын баатруудад” олон улсын экспедиц өнөөдөр Монголын хилийг давлаа. Монголын тал оросын төлөөлөгчдийг нутагтаа угтах томоохон хэмжээний ёслол зохион байгуулав. Экспедицид Монголын талаас 70 хүн нэгдсэн байна. 150 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц 16 хоног Монголын бүх аймгаар аялна. Тэд хамгийн түрүүнд Дарханд саатаж, хамтарсан концерт тоглоно.