Орос улсад А/Н1N1 томуугийн эсрэг дотоодын вакциныг клиникт туршихыг зөвшөөрсөн тухай Оросын эрүүл мэндийн хяналтын газрын албан ёсны вэб хуудаст мэдээлжээ. Тухайлбал Оросын Эрхүү, Уфа хотын лабораторид боловсруулсан эмийг туршихыг зөвшөөрсөн байна. Тахлын шинжтэй томуугийн вакциныг шуурхай бүртгэж авах тухай тэмдэглэжээ. Томуугийн Эрдэм шинжилгээ хүрээлэнгийн академийн тэргүүн Олег Киселев урьд мэдээллийн Риа Новости агентлагт уламжлахдаа, 8-р сарын 20-оос сайн дураар туршилтад орох хүнд эмийг туршина гэсэн юм. Орос улсад амьсгалын хурц вирусын халдвар, томуугийн өвчин ихэсдэг 10-11-р сар гарахаас өмнө вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлнэ. Энэ үеэр А/Н1N1 томуу ихсэх хандлагатай байна. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээгээр шинэ төрлийн томуугаар дэлхийн хэмжээнд 200 мянга гаруй хүн өвдөж, 1700 хүн нас баржээ.