Орос улс Абхаз, Өмнөд Осетийн засаг төрийг сэргээх үйл явцыг дэмжиж, ямагт тэдний ойр байна. Ерөнхий сайд В.Путин Абхазид айлчлахын өмнө абхазийн сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Хоёр бүгд найрамдах улс маш хүнд үеийг даван туулж байна гэж тэрээр хэллээ. Орос улс 2010 онд Абхазийн төсвийг дэмжихэд 2,5 тэрбум орчим рубль, өнгөрсөн оны 8-р сард болсон үйл явдал давтагдахыг үгүйсгэхгүй тул хил болон цэргийн баазад 15 гаруй тэрбум рубль зарцуулна гэж ерөнхий сайд уламжлав. Орос, Абхаз уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.