Украины ерөнхийлөгч Виктор Ющенкогийн тамгын газар Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн илгээлтийг халдан түрэмгийлсэн өнгө аястай хэмээн дур зоргоороо тайлбарлажээ. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Илгээлтэд түрэмгийлсэн ямар нэг өнгө аяс байгаагүй, харин хоёр талын харилцаа муудаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлсэн гэж тэр тодрууллаа. “Хоёр ард түмэн, хоёр улс хамтран ажиллах ёстой хэмээн өгүүлсэн хариултын хэсэг найдвар төрүүлж байна” гэж дипломат тэмдэглэллээ. Оросын удирдагчийн түрэмгийлсэн өнгө аястай илгээлт нь украины удирдагчийн бодлогод бус бүх улс, Украины ард түмэнд хамаатай хэмээн Виктор Ющенкогийн тамгийн газрын дарга Вера Ульяченко урьд мэдэгдсэн юм. Украины өнөөгийн удирдлагын оросын эсрэг бодлогын улмаас Киевт суух Орос улсын шинэ элчин сайдын айлчлалыг хойшлуулахаар шийдсэнээ Д.Медведев өчигдөр нээлттэй захидлаар Виктор Ющенкод уламжилсан билээ.