Орос улсын хойд Кавказын Ингушетийн бүгд найрамдах улсад тус бүгд найрамдах улсын Барилгын яамны сайд Руслан Амерхановын амийг хөнөөжээ. Орон нутгийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчдийн уламжилснаар түүнийг Магас хотод ажлын өрөөнд нь хороосон байна. Сайдын туслах, мөн өөрийнх нь дүү Магомед Амерханов шархадаж, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Алуурчин хоёр этгээд умард Осетийн дугаартай машинаар хэргийн газраас бултсан байна. Хойд Кавказд сүүлийн үед үйлдэж байгаа цуврал аллагын үргэлжлэл барилгын яамны сайдын аминд халдлаа. Чеченьд өчигдөр хууль сахиулах байгууллагын ажилтан гэр бүлийн хоёр Зарем Садулаева, Алик Жабраилов нарын аминд халджээ. 6-р сарын 22-нд алан хядах ажиллагааны үеэр Ингушетийн ерөнхийлөгч Юнусбек Евкуров шархаджээ.