Хятадын Прокурорын газар өнгөрсөн сард саатуулсан Англи-австралийн “Рио-Тинго” уул уурхайн корпорацийн 4 ажилтныг баривчлах тогтоол баталлаа. Тэднийг үйлдвэрийн тагнуул хийсэн хэрэгт буруутгасан тухай Синьхуа агентлаг уламжлав. Австралийн иргэн Стерн Ху болон хятадын гурван ажилтныг мөрдөн шалгаж байна. БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынхан тэднийг БНХАУ-ын төмөрлөгийн үйлдвэрийн талаар мэдээлэл авахын тулд албаны хүмүүст авилга өгсөн хэрэгт буруутгаж байна. Үйлдвэрийн нууцыг танадсан хэргийг тойрсон энэ маргаан Хятад, Австралийн харилцааг муутгалаа.