Олон улсын биатлоны холбооны сэргээшийн эсрэг комисс Альбина Ахатова, Екатерина Юрьева, Дмитрий Ярошенко зэрэг оросын гурван тамирчны эрхийг тус бүр 2 жилээр хаслаа. Буудлагат цанын тамирчдаас сэргээшийн сорьц авахад эритропоэтин нэртэй хориотой эм илэрчээ. Солонгосын Пхенчан хотод 2009 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө сэргээшийн шинжилгээний дүнг мэдэгдэж, тамирчдыг тэмцээнээс хаассан байна. Тамирчид ийнхүү буруутгасныг үгүйсгэж байна. Олон улсын биатлоны тусгай комиссийн оросын тамирчдын асуудлын хэлэлцүүлэг Зальцбургт 5-р сарын эхэнд болсон ч, хуралдааны дүнг зарлалагүй уджээ. Буудлагат цанын тамирчид эрхийг нь хассан шийдвэрийг Олон улсын биатлоны холбооны Арбитрийн шүүхэд даваж заалдах эрхтэй юм.