Баренцын тэнгист 9 жилийн тэртээ живсэн “Курск” шумбагч хөлгийн амь үрэгдсэн тэнгисийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын ёслол өнөөдөр Орос улсын флотод болж байна. Тэнгисийн цэргийн хамгийн олон цэргийг оршуулсан Санкт-Петербургийн Серафимовскийн оршуулгын газар осолд амь үрэгдэгсдийн хойтын буян үйлдэж байна. Хөлөг онгоцыг бүтээсэн Орос улсын хойд нутгийн Северодинск хот болон “Курск” шумбагч хөлөг хамгийн сүүлд аянд гарсан Видяево гарнизонд гашуудлын арга хэмжээ болно. “Курск” шумбагч хөлөг онгоц сургуулилтын үеэр осолдож, 2000 оны 8-р сарын 12-нд Баренцын тэнгист живсэн юм. Шумбагч хөлөг онгоцонд байсан 118 хүн бүгд амь үрэгдсэн билээ.