Оросын “Протон-М” пуужин тээгч “АзиаСат-5” хятадын харилцаа холбооны хиймэл дагуулын хамт мягмар гаригт Байконур сансрын буудлаас хөөрлөө. Энэ аппарат зүүн болон өмнөд Азийн орнуудад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлнэ. Аппарат 15 жил ажиллах юм. “Протон” пуужин тээгчийг Орос улсын батлан хамгаалахын ашиг сонирхолд хиймэл дагуул хөөргөх, мөн гадаадын сансрын аппаратыг хөөргөхөд арилжааны зорилгоор эрчимтэй ашигладаг.