Рига хотод 16 дунд сургууль тэр дундаа орос 11 сургуулийг хаана. Хотын Дум эдийн засгийн үүднээс ийм шийдвэр гаргажээ. Сургуулиудыг ойрын 3 жил хаана. Үүний улмаас 400 гаруй багш ажилгүй болно гэж шинжээчид үзэж байна. Латви эдийн засгийн уналтын хурдаар Европын Холбоонд эхний байрт орж байна. ОУВС, Дэлхийн банк болон Европын Холбоо Латвийн засгийн газарт 7,5 тэрбум еврогийн зээл олгохоор шийджээ. Тус улсын эдийн засгийн өсөлт сэргэх ирээдүй тодорхойгүй бөгөөд улсын өр 2011 онд ДНБ-ийн 80 хувьтай тэнцэнэ гэж шинжээчид үзэж байна.