Тайваньд дэгдсэн “Моракот” хар салхинд үрэгдсэн хэмээн үзэж байсан 700 орчим хүнийг өнгөрсөн шөнө аварлаа. Хөрс нурснаас гарах гарцгүй болсон хэдэн зуун хүнийг сураггүй болсон гэж мөн үзэж байна. Эрэл-хайгуулын ажил үргэлжилж байна. Гурав хоног аадар бороо орсны уршгаар Тайванийн төв, өмнөд хэсгийн нутагт сүүлийн хагас зуун жилд тохиож байгаагүй үер буужээ. Энэ үеэр 60 хүн үрэгдсэнийг баталлаа. Төмөр замын ихэнх замыг хааж, зарим нислэгийг мөн хойшлуулжээ.