Орос, Белорус, Казахстан улсын Гаалийн холбооны комисс өнөөдөр Москвад болсон хуралдаанаар ДХБ-д нэгдэх яриа хэлэлцээний нэгдсэн бүлэг байгуулах тухай зарлав. Орос улсын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов мягмар гаригт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдлээ. 11-р сард эцэслэн боловсруулах Гаалийн нэгдсэн хуулийг бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ гэж тэр хэлсэн байна. Гаалийн холбоо нэгэн зэрэг, ижил нөхцөлтэй ДХБ-д элсэхийг эрмэлзэх бөгөөд хууль зүйн бэрхшээлийн улмаас зарим асуудлыг хоёр талын хүрээнд шийдэнэ гэж тэр тэмдэглэв. Орос, Белорус, Казахстан улсын засгийн газрын тэргүүн нар гурван улс гаалийн нэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд ДХБ-д элсэхээр шийдсэнээ 6-р сард мэдэгдсэнийг тэр мөн санууллаа.