Орос, Украины харилцааны улс төрийн байдал Украинтай хийн асуудлаар байгуулсан гэрээнд нөлөөлөхгүй, ямартаа ч оросын зүгээс ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мягмар гаригт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Оросын “Газпром” компани украины түншүүд болоод Орос улс мөн хийгээр хангадаг Европын Холбооны түншүүдтэй тогтоосон харилцаанд гэрээгээр хүлээсэн үүргээ удирдлага болгож байгаа хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Медведев Киев Орос улстай тогтоосон найрамдал, түншийн зарчмаас ухарч , Москва одоохондоо шинэ элчээ Украинд илгээхгүй байхаар шийдсэнийг уламжлав. Украины эрх баригчид сүүлийн жилүүдэд Орос улстай тогтоосон харилцан ашигтай хамтын ажиллагааг гажуудуулж байна гэж Д.Медведевийн Украины ерөнхийлөгч Виктор Ющенкод илгээсэн нээлттэй илгээлтэд дурджээ.