Ази тивд хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт боллоо. Хонсю гол арлын эргийн хавьд болсон газар хөдлөлтөөс болж 90-н хүн хэлмэгдлээ. Токиогоос холгүй газар хөдлөлтийн голомтод рихтерийн шаталбараар 7-н балын газар хөдлөлт болжээ.»Хамаока» атомын цахилгаан станцийн 2 реакторыг даруй зогсоосон байна. Радиацийн цацраг болоогүй байна. Бас нэг газар хөдлөлт Энэтхэгийн далайд болжээ. Тэнд рихтерийн шаталбараар 7.6-н балын хүчтэй газар хөдөлжээ. Энэтхэг улсад хамаардаг Андаманын арлын эрэг хавьд голомт нь байжээ. Эвдрэл сүйтгэлийн талаар одоохондоо мэдээлээгүй байна.