Мальтын засгийн газар «Арктик Си» ачааны хөлөг онгоц алга болсонтой холбогдуулж осолын штаб байгууллаа. Мальтын далбаатай Оросын 15-н хүний бурэлдхүүнтэй экипажтай хөлөг онгоц финийн модыг Алжир хүргэх гэж явсан юм. 7-р сарын 28-нд холбоо тасарсан байна. Уунээс 4 хоногын өмнө Балтын тэнгист тэдэн руу дээрэмчид халдан довтолсон байна. Зэвсгэлсэн этгээдууд хөлгийн багынхныг хүлээд 12 цагын турш юм хайсан боловч юу ч авалгүй явжээ. Энэ болсон явдлын тухай далайчид мэдээлсэн бөгөөд маршрутын дагуу явсан боловч 8-р сарын 4-нд боомтод ирээгүй байна. Португалийн эргийн хавьд хөлөг осолдсон байх гэж урьдчилан таамаглаж байна. Өнөө оройноос эхлэн Оросын хар далайн флотын хөлөг онгоцууд Атлантикийн сав газарт хайгуул хийж эхлэнэ.