Дэлхийн 2-р дайннд эстон улсыг фашистуудаас чөлөөлсний төлөө босгосон Зөвлөлтийн чөлөөлөх дайчны хөшөөг Таллинд бузарлалаа. Хөшөөний ар тал дээр шүршдэг будагаар зураг зурж, нэг хавтан дээр нь «Хайль Гитлер» гэж бичжээ. Энэ үйл ажилгааны дагуу мөрдөн байцаалт эхлэсэн байна. 2007 онд Эстоны нийслэлийн төвд байсан дайчдын булшийг дахин оршуулах, Чөлөөлөгч дайчны хөшөөг хотын захын цэргийн булшинд оршуулах шийдвэр төр засгаас гаргаснаас болж олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Энэ жагсаалын үеэр цагдаагынхан 1200 хүнийг баривчилснаас 50-н хүн шархадаж, Оросын иргэн Дмитрий Ганин алагдсан юм. Таллины ойролцоох эстоны Кехре хотод Дэлхийн 2-р дайнд амь эрсдсэн дайчдын хөшөөг энэ оны 5-р сард бас бузралсан билээ.