Москва, Хойт атлантын эвсэлд Орос улс, НАТО эвслийн зөвлөлийг шинэчлэхийг уриаллаа. Өнөөдөр Брюссельд болж байгаа, НАТО-д суугаа Оросын төлөөлөгч Дмитрий Рогозины эвслийн шинэ е.н.д Андерс Фог Расмуссентэй хийх уулзалтын гол сэдэв боллоо. Хамгийн гол нь эвсэл санал зөрөлдөөн байгааг нуулгүйгээр,сэтгэлийн хөдлөлөө барьж түүнийг хэрхэн даван туулах талаар анализ хийх хэрэгтэй гэж Рогозин мэдэгдлээ. Зөвлөлийн сайд нарын хэмжээний уулзалт Брюссельд 9-р сарын 2-р хагасд болно. Энэ хэлэлцээрийн үед оросын санаачлагаар европын аюулгүй байдлын тухай шинэ гэрээ байгуулах тухай хэлэлцэх болно. Европын бүх улс орны үндсний ашиг сонирхолыг харгалзан үзсэн, улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүч хэрэглэхгүй байх зэрэг олон улсын харилцааны урьтал болгох зарчимын хувьд бэхжүүлж чадах гэрээ байх ёстой.