Өмнөд Солонгос улсад үйлвэрлэсэн анхны хиймэл дагуулыг Москва, Сеул 2 хөөргөхөөр бэлдэж байна. Энэ тухай Оросын холбооны агентлаг, Солонгосын агаар сансарын хүрээлэнгээс мэдээллээ. Манай тоймч Александр Редченко тайлбар бичихтэй: Өмнөд Солонгос улс  хоёр үе шаттай пуужингийн тусламжаар, 100 кг жинтэй туршилтын хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргахаар бэлтгэж байна. Солонгосын сансарын хөөргөлтийн системийн туршилт, пуужин хөөрөхөд бэлэн байгааг харуулсан гэж Роскосмос агентлагийн төлөөлөгч мэдэгдлээ.Орос улсын тусламжтайгаар барьсан Өмнөд Солонгосын «Наро» сансарын буудалд  Оросын үйлдвэрийн шингэн түлшийн 1-р шатыг солонгосын үйлдвэрийн хатуу түлшний 2-р шаттай холболоо.
Хамгийн гол нь Өмнөд солонгосын хиймэл дагуул сансарт гарах нь л чухал байна гэж Хруничевийн нэрэмжит оросын улсын сансарын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн төлөөлөгч Александр Бобренев мэдэгдлээ. Оросын, холбооны сансарын агентлагт Өмнөд Солонгос улстай амжилттай хэлэлцээр байгуулсан бөгөөд Оросын засгийн газар пуужин болон хөдөлгүүр үйлдвэрлэх тал дээр хамтран ажиллах санаачлагыг сайшаасан билээ. Энэ хэлэлцээрт Өмнөд Солонгост зориулж КСЛВ-2 шинэ пуужин үйлдвэрлэх талаар тохиролцсон билээ. Энэ ажил бол одоо бараг бэлэн болоод байгаа үндэсний анхны КСЛВ-1 пуужин зөөгчийг сансарт гаргах гарааны цогцолборыг байгуулах талаар хийсэн хэлэлцээрийн үргэлжлэл юм. Орос, Өмнөд Солонгос улсуудын засгийн газар хооронд, сансарыг энхийн замаар ашиглах зориулалтаар шинжилгээ судалгаа хийх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Роскосмост Өмнөд Сорлонгос улсыг сансарт стратегийн түншийн хамтын ажиллагаа явуулж болох улс гэж үзэж байна. Ноднин жилийн 4-р сард Москва орчмын, сансарын нисгэгчид бэлтгэх төвд бэлтгэгдсэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй сансарын нисгэгч Ли Со Ен, Оросын «Союз» хөлгийн тусламжтайгаар ОУСС-д очсон гэдгийг сануулъя! Тухайн үед манай орон Хойт Солонгос улсыг ч энхийн замаар сансарыг эзэмших талаар хамтран ажиллахыг санал болгож байсан. Байдлаас харахад БНАСАУ өөрийн хүчээр сансарын уудамыг эзэмшиж, судлаж чадна гэж бодсон бололтой. БНАСАУ 4-р сарын 5-нд хиймэл дагуул хөөргөөд чухам юу болсоныг та бүхэн сайн санаж байгаа. Токио, Вашингтонд болон Баруунд, зүүн хойт азийн аюулгүй байдалыг өдөөн хатгасан үйл ажиллагаа гэж үзсэн билээ. Өөрийн зүгээс БНАСАУ, Өмнөд Солонгос улсын пуужинт хиймэл дагуул хөөргөх ажиллагааг анхааралтай ажиглах болно гэж  Умард Солонгосын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Өмнөд Солонгосын пуужин хөөргөх ажиллагааг 6-н талын хэлэлцээрт орсон улсууд хэрхэн хүлээж авах  нь БНАСАУ-ын тусгаар тогтнолыг хүндэтгэх, тэгш эрхийн зарчмыг хэрхэн баримтлаж байгааг харуулна гэж мэдэгдэлд өгүүлжээ. Үүнтэй холбоотойгоор БНАСАУ-ын 4-р сард пуужин хөөргөсөн явдлыг НҮБ-ийн АЗ шүүмжилсэн гэдгийг Пхеньян санууллаа. Өмнөд солонгосын пуужин хөөргөх асуудлыг НҮБ-ийгн АЗ-д авч хэлэлцэх эсэхийг анхааралтай ажиглах болно гэж БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд  дурдсан байна.