Киевийн оросын эсрэг явууллагаас болж Орос улс Украйнд суулгах шинэ элчингээ явуулах хугацааг хойшлууллаа. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Украйны төрийн тэргүүн Виктор Ющенкод мэдүүллээ. Орос Украйны харилцаа Медведевийн үнэлэж байгаагаар хямралын байдалд байгаад харамсаж байгаагаа Оросын төрийн тэргүүн илгээлтэндээ нээлттэй илэрхийлжээ. Виктор Ющенкогийн ерөнхийлөгчийн алба хашиж байгаа үеийн украйны улс төрийн бодлого Орос оронтой харилцах найрамдал, түншийн харилцаанаас ухарлаа. Ноднин жилийн 8-р сард Гүрж улс Өмнөд Осетд зэрлэгээр халдан довтлоход гарсан олон нийтийн буруу ойлголтыг албан ёсны Киев дэмжиж байлаа. Ард түмнийхээ хүсэл зоригын эсрэг Украйныг НАТО-д элсүүлэх гэсэн Украйны төр засгийн курс оросын ерөнхийлөгчийн хэлснээр «зөрүүд» муйхар ажиллагаа юм. Хоёр улсын хоорондын гэрээний дагуу Украйны нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа оросын хар далайн флотын ажлыг санаатайгаар хүндрүүлэх гэсэн бодлогын үргэлжилэл гарцаагүй мөн. Орос улстай тэртэй тэргүй хүндэрсэн эдийн засгийн харилцаа тэр дундаа эрчим хүчний салбарын харилцааг хүндрүүлэх бодлогоо үргэлжлүүлсээр байна. Үр дүнд нь украйны газар нутгийг дамжуулан оросын байгалын хийг авч байгаа европын олон орны эрчим хүчний аюулгүй байдал хүнд байдалд ороод байна. Нийтлэг түүхэнд зааг гаргах, нацистуудын үйл ажиллагааг баатарлаг болгож харуулах гэсэн украйны төрийн бодлогоос болж орос , украйны харилцаа сорилтод ороод байна. Орос хэлийг нийгмийн амьдралаас шахах бодлого явуулж байгаад Медведев онцгой анхаарал хандууллаа. Ямарч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Оросын 2 диполматыг Украйнаас хөөхийг шаардсан албан ёсны Киевийн шаардлагыг,хуучин ЗХУ-ын орон зайд урьд үзэгдээгүй гутамшигт өдөөн хатгалага гэж Медведев нэрэллээ.