Орос улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко А/Н1N1 томуу тархаж байгаатай холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлахыг бүс нутгийн удирдагчдад дахин уриаллаа. Оросын хэрэглэгчийн хяналтын газрын вэб хуудаст тавьсан мэдэгдэлд хүүхдүүдийг зохион байгуулалттай гадаадад аялахыг хориглох хүртэл тогтоол батлахыг тэр зөвлөжээ. Өвчний тохиолдол их байгаа улс орноос ирсэн хүүхдүүдийг эмнэлгийн үзлэгт оруулж, аюултай вирусын шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхийг аялал жуулчлалын компаниудад үүрэг болгосон байна. Үүнээс гадна аялал жуулчлалын компаниуд гадаадад зорчиж байгаа оросын иргэдэд өвчин халдварлах эрсдэл, түүний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. А/Н1N1 томуугаар өвдсөн хүмүүсийн тоо дэлхийд 200 мянгаас давсан байна. Тэднээс 1673 хүн нас баржээ. Орос улсад 8-р сарын 3-ны байдлаар өвчний 55 тохиолдлыг албан ёсоор бүртгэсэн байна. Тэд бүгд гаднаас ирсэн хүмүүс байжээ.