Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хилийн чанадад ОХУ-ын Зэвсэгт хүчнийг ашиглах дүрмийн тухай хуулийн төслийг Улсын Думд өргөн барилаа. Гүрж улс Өмнөд Осетид халдан түрэмгийлсэн өнгөрсөн оны 8-р сарын үйл явдалтай энэ холбоотой гэж Д.Медведев даваа гаригт парламентын намуудын удирдагчидтай уулзахдаа мэдэгдсэн юм. “Ийм үйл явдал дахин бүү давтагдаасай” гэж хүсч байна гэж ерөнхийлөгч хэллээ. Гүржийн цэрэг 2008 оны 8-р сарын 8-ны шөнө Өмнөд Осетид халдаж, нийслэл Цхинвалийн хэсгийг нураасан юм. Орос улс Өмнөд Осетийн оршин суугчдыг хамгалж тус бүгд найрамдах улсад цэргээ оруулж, тав хоног байлдааны ажиллагаа явуулсны дүнд тус бүс нутгаас гүржийн цэргийг үлдэн хөөсөн юм. Орос улс 8-р сарын төгсгөлд Өмнөд Осет болон Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Бүс нутаг болоод дэлхийд Гүржийн халдан түрэмгийллийн үр дагаврыг хэлэлцэхийг ерөнхийлөгч намуудын удирдагчдад санал болгов.