Их Британид эзэн хааны өөдөөс нуруугаа харуулахыг хориглосон дүрмийг өөрчиллөө. Дундад зуунаас улбаатай энэ уламжлалаар дипломат, гийчид хатан хаантай уулзасны дараа түүнийг харсан чигтээ арагш ухран өргөөнөөс гардаг байна. Хатан хааны хуульчид энэ дүрмийг өөрчлөхийг хүсчээ. Гийчэд дүрмийг сахин биелүүлэхдээ гэмтэх эрсдэлтэй, тэгвэл хатан хаанд шүүхийн нэхэмжлэл ирэх аюултай юм. Удаан хэлэлцсэний дүнд Элизавета хоёр энэ дүрмийг өөрчлөхийг зөвшөөрсөн байна. Парламентын шинэ чуулганыг нээх ёслолын үеэр энэ уламжлалыг дагана хэмээн амлажээ.